УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. 

Б.Батзориг гишүүн нь УИХ-ын тухай хуулийн зохих заалтын дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гуравдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн.

Энэ үеэр Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалтыг цахимаар, нууцаар явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90 хувь нь дэмжлээ.

Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батална.