Х.Оргил
04 сарын 19, 2021
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлсэн билээ.
МАН Ерөнхийлөгчийн энэхүү захирамжийг Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын туухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль тогтоомжийг зөрчиж байна хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн.
Нийтийн анхааралд байгаа уг асуудал дээр олны танил эрхмүүд твиттерт хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
Шуналынхаа боол болох цагт хувь хүн, улс орон ч адил бусдын боол болдог гэдгийг Түрэгийн чулууны бичгээс эхлээд бүх түүх хэлдэг. Шуналаа давж харсан Тэмүүжин л Монголыг нэгтгэсэн. Шуналаа дагасан бүх хаад, ноёд Монголыг задалж ирсэн. Шуналаа ялах цагт л монголчууд хүчтэй болно.
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) April 19, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой!Ерөнхийлөгч уурлахаараа Нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) April 19, 2021
Өөрсдөө шүүхдэлцээд учраа олчихож чадахгүй, 7.1 шиг залуусын амь насаар тоглоом хийнэ гэж горьдолтгүй шүү, томчуудаа.
— Ider-Od Bat-Erdene (@Iderodcomedian) April 19, 2021
Гэв гэнэтхэн л манайхаан гэж энэ тэр давалгаалуулах гэж бүү мөрөөд. Нөү нөү!
Намыг шинэчлэх ёстой. Нам хэм хэмжээ тогтоодгийг хориглож, намыг СЕХ бүртгэж, хуулийн дагуу дүрэм журмыг нь баталж мөрдүүлдэг болох. Хууль зөрчсөн болон маргаан,татан буулгахыг шүүх шийдэх. Хуулийн өмнө бүгд тэгш байх зарчим ингэж хэрэгжинэ. Өмнө нь өргөн барьсан төсөл бэлэн бий.
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) April 19, 2021
Ерөнхийлөгч захирамж гаргаж улс төрийн намыг татан буулгах эрх зүйн чадамж бхгүй. УДШүүх аль 1 албан тушаалтны захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх зүйн зохицуулалт үгүй бно.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) April 19, 2021
Монгол улсад тусгаар тогтнолыг авчирч, бүрэн эрхт тусгаар улсаа НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсөн МАН-ыг хууль бус аргаар татан буулгаж, нэг хүний дарангуйлал тогтоохоор Х.Батттулга улайрч байна. Хагалан бутаргах, үймээнд самуунд хатгасан аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооцгооё.
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) April 19, 2021
Ерөнхийлөгч өөрийн энэ хууль бус захирамждаа "...намыг тараах нөхцөл бүрдсэнийг тогтоон захирамжилсугай" гээд энэ захирамжаа "Улсын дээд шүүхэд хүргүүлсүгэй” гэсэн нь уг шүүхэд захирамжилж буй гэж ойлгогдож байх тул шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан шинжтэй. https://t.co/PKcxoSMAPA
— Munkhsaikhan O. (@munkhsaikhan_o) April 19, 2021
хувийн өчүүхэн ашигийн төлөө Улс Монголоо тарааж зарахаас буцахгүй, гэмгүй хүмүүсийг золиослохоос сийхгүй муу хүмүүс цугласан энэ хотоос зугтаж: Сутай, Бурхан Буудай, Хар Азаргын нуруу, Аж Богд, Хөх Сэрхийн нуруу, 5Богдын догшин хөх салхинд сэрж тайтгарч одмоор pic.twitter.com/XbNXhYpKWz
— Бундан Болдсайхан (@Boldsaikhan_dr) April 19, 2021
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.