Peak.mn
06 сарын 27, 2026
“TEE Education”-ий үүсгэн байгуулагч Б.Билгүүн Монголын боловсролын систем бүхэлдээ “сэхээнд” орж, бараг дампуурлын ирмэгт очсон талаар саяхан өгсөн ярилцлагадаа хурцаар шүүмжилжээ.
Тэрээр энэ удаа зөвхөн боловсролын тогтолцооны доройтлыг онцлоод зогсохгүй, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн хувийн сургуулиуд руу чиглэсэн бодлогыг хатуухан шүүмжилсэн байна.
Тухайлбал, сайд Л.Энх-Амгалан хувийн сургуулиудыг “төлбөрөө жилээр нь урьдчилж аваад банкинд хүүгээр өсгөж байна” гэж буруутган, жилээр төлбөр авахыг хязгаарлах байр суурь илэрхийлсэн.
Харин Б.Билгүүн үүнийг боловсролын салбарыг дэмжих бодлого гэхээсээ илүү төрийн сургуулиудын ачааллыг хуваалцаж буй хувийн хэвшлээ хавчин боомилсон популист хандлага гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Түүний хэлснээр багшийн дутагдал, ашиглагддаггүй лаборатори, боловсролын хоцрогдол, үнэ цэнээ алдсан диплом зэрэг олон ноцтой асуудал хуримтлагдсан энэ үед хувийн сургуулиудын төлбөрийн хэлбэртэй зууралдах нь бодлогын зөв эрэмбэ биш аж.
Багшгүй сургууль, тоосонд дарагдсан лаборатори, чадвар батлахгүй дипломын асуудлаа шийдэх үү, эсвэл хувийн сургуулиудыг онилсоор боловсролын салбараа улам боомилох уу гэсэн асуулт ийнхүү үлдэж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.