Олон улсын болон дотоодын их дээд сургуулиудын нэгдсэн хамгийн том “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэн 14 дэх жилдээ Мишээл экспо Олон улсын үзэсгэлэнгийн танхимд  4 дүгээр сарын 19-22-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн зорилго нь боловсролын бодлогын асуудлыг сурталчлах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

Үзэсгэлэнд 100 гаруй сургуулиудын танилцуулга байхаас гадна тэтгэлэгт хөтөлбөр, оюутны хөгжлийн зээл, элсэлтийн ерөнхий шалгалтын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хүрэлцэн ирж сургуулиудтай биечлэн уулзаж мэргэжил сонголтоо зөв хийхийг урьж байна.

Зохион байгуулагч:

  • Мишээл Экспо ХХК
  • Нийслэлийн Боловсролын Газар

Ивээн тэтгэгч:

  • Эмпасофт Технологийн сургууль
  • Боловсрол Соёл Эрх Зүйн Дээд Сургууль

Дэмжигч:

  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Боловсролын ерөнхий газар
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
  • Боловсролын зээлийн сан
  • Боловсролын үнэлгээний төв