Бээжин хотын Эмэгтэйчүүдийн холбоотой Нийслэлийн НАМЭХ хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгч Жөү Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.

Уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Улаанбаатар Хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүлэгчид оролцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Энэ удаагийн уулзалт нь хоёр орны эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж байгаагаараа онцлогтой юм.