Ливаны нийслэл Бэйрутад болсон дэлбэрэлтийн шалтгааныг тогтоох мөрдөх ажиллагаа эхэлсэн билээ. Тэгвэл мөрдлөгийн нэг хэсэг болгож боомтын 16 ажилтанг баривчиллаа.

Тус баривчилгааны тухай Ливаны цэргийн шүүгч Фаби Акки Пүрэв гарагийн орой танилцуулсан юм. Түүний мэдэгдсэнээр баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь боомт, гаалийн удирдлагын түвшний ажилтнууд аж. Түүнчлэн засварын ажлыг хариуцсан хүмүүс, дэлбэрэлт гарсан хөлөг онгоцны 12 дугаар байрны барилгын ажилд оролцсон ажилчдыг ч цагдан хорьжээ. 

Ливаны Засгийн газрын зүгээс гамшгийн шалтгаан удахгүй тогтоогдоно гэж мэдэгджээ. Мөрдлөгийн албанд үүрэг хариуцлагын талаар дэлгэрэнгүй тайлан гаргаж өгөхөд ердөө 4 өдөр л өгсөн байна. 

Сануулахад, Ливан улсын Бэйрут боомтод болсон дэлбэрэлтэд 113 хүн амь үрэгдэж, 4 мянга гаруй хүн бэртсэн юм. Тус улсын Засгийн газар үүнийг олон жилийн турш хадгалалтын горим баримтлалгүйгээр хадгалсан 2750 тонн аммонийн нитрат дэлбэрсэн гэж үзжээ. Тус бодис яагаад дэлбэрэх болсон шалтгаан нь одоогоор тогтоогдоогүй байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: ZDF