Бичлэг: Эрэлхэг залууд Францын ерөнхийлөгч ажил санал болгож, иргэншил олгов

Х.Оргил
05 сарын 29, 2018

Парисын нэгэн дүүргийн орон сууцны тагтнаас дүүжлэгдэж байсан дөрвөн настай хүүг Мали улсаас цагаачилж ирсэн 22 настай Мамуду Гассама аварсан тухай тухай мэдээ олны сэтгэлийг хөдөлгөөд байна. 

Баатарлаг залууг өнөөдөр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Элиссейн ордонд хүлээн авч уулзаж талархлаа илэрхийлжээ.

Макрон түүнд Франц улсын иргэншил олгохоо мэдэгдэж, эр зоригийн медаль гардуулсан байна. Бас Гассамад гал сөнөөгчийн ажил санал болгосон гэнэ.

Гассама дөрвөн давхрын тагт руу авирч дүүжлэгдээд байсан хүүг аварсан юм. Тэр хүүг аврахын тулд өөрийн мэдэлгүй байшин руу аварсан байна. Харин хүүг аварчихаад өөртөө итгэж чадалгүй хамаг бие нь салгалж чичирч байжээ. Харин хүүхдээ хариуцлагагүйгээр ганцааранг нь үлдээсэн эцэг эхэд хуулийн байгууллага хариуцлага тооцохоор болжээ.


Холбоотой сэдвүүд

макрон сайн үйлс франц

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.