Уушиг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, уушигны өвчтэй эмэгтэй гуяндаа шивээс хийлгэснээс болж гурван жил архаг өвдөлтөөр шаналсан ажээ. Хэрвээ биеийн дархлаа султай эсвэл дархлааг дарангуйлагч эм (ийм төрлийн эмийг эрхтэн шилжүүлэх мэс засалд орсон эсвэл үе мөчний өвчтэй хүмүүст өгдөг) хэрэглэж байгаа мөн урт хугацааны ужиг өвчтэй хүмүүс тэр дундаа чихрийн шижин өвчтэй бол шивээс хийлгэх эсэхдээ болгоомжтой байхыг анхааруулж байна . Мэс засал, шивээс эсвэл биеийн аль нэг хэсэгт цоолуулахын аль нь ч байсан дархлаа муутай үед халдвар авах магадлал илүү өндөртэй байдаг.  Тийм учраас шивээс хийх гэж байгаа гоо сайхан/ хувь хүн мэргэжлийн эсэх мөн шаардлагатай ариутгалыг хийж байгаа эсэхийг шалгахыг мэргэжилтэн нэмж сануулсан байна.


Эх сурвалж: TheGuardian