Уншигч та зуны урин дулаан улирал эхэлсэн энэ үед шивээсээр гоёхоор зэхэж байна уу. 

Тэгвэл ямар ордонд төрснөөсөө хамаараад өөрийн онцгой зан чанартай уялдсан шивээс хийлгэх нь гайхалтай санаа биш гэж үү?

Таны зан чанарыг илэрхийлэх өвөрмөц шивээсүүдийг хүргэж байна.

Хонины ордны хүмүүс биедээ тод харагдахуйц шивээс хийлгэх нь зүйтэй

Хонины ордонд төрсөн хүмүүс дүрэлзсэн гал цогтой, өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй, зоригтой байх нь элбэг. Тэдэнд өөрийн зан характерийг тодотгосон, төгс зохицсон ил шивээс илүү зохимжтой. Ангараг гарагийн нөлөөгөөр хонинууд эр зоригтой, дайчин байдаг тул үүнтэй хослуулан биеийнхээ гар эсвэл хөлийн хэсэгт тулаан, ялалтыг илтгэсэн шивээс хийлгэх нь тохиромжтой. 

 Үхрийн ордныхонд утга учир бүхий жижиг шивээсүүд зохицно

Хайр дурлалын Сугар гарагийн ивээлээр үхрийн ордонд төрөгсөд маш мэдрэмжтэй, ов мэхтэй, бие даасан байдаг. Тиймээс тэдэнд “Энгийн бөгөөд гоо зүйн хувьд тааламжтай” шивээс тун сайхан зохицно. 

Ихрийн ордонд төрөгсдийг ганцхан шивээсээр илэрхийлэх нь хангалтгүй

Ихрийн ордонд төрсөн хүмүүс өөртөө итгэлтэй бөгөөд оюун санаанд нь цаг ямагт шинэлэг санаа, тоолж барамгүй боломжууд эргэлдэж байдаг. Ихрийнхэн нэгэн зэрэг хэд хэдэн шивээс хийлгэж чадах шийдэмгий тул тэдэнд нэг болон түүнээс олон шивээс зохимжтой. Тухайлбал, хүзүү болон гарын хэсэгт хос шувуу эсвэл хос мод шивүүлбэл тун зохино.

Мэлхий ордныхон үнэнч, шударга зангаа шивээсээрээ илэрхийлэх хэрэгтэй

 

Тэд гэрсэг, гэр бүлээ хамгаас эрхэмлэдэг, халамжтай хүмүүс. Тиймдээ ч мэлхийн ордонд төрсөн хүмүүст гэр бүлийн мод, хүүхдүүд, ах дүүсийн нэр, төрсөн газар гэх мэт өөртөө үнэ цэнтэй, утга учиртай шивээсүүд тохирно.

Арслангийн ордны хүмүүст АРСЛАН

Арслангийн ордонд төрөгсөд авъяаслаг, тууштай, бие даасан, анхаарлын төвд байхыг эрмэлздэг. Тиймээс тэдэнд арслан мэт хүчирхэг байдлыг төгс илэрхийлдэг шивээсүүд тохирно. 

 Охины орд:  Бүгдийг нь, үгүй бол аль ч нь биш

Ордууд дундаас хамгийн гүн гүнзгий бодолтой, алсын хараатай нь охиныхон учир тэдний шивээсний сонголт ч тийм байдаг. Тэд олон шивээстэй байх тохиолдол цөөнгүй ч бүгд тодорхой зорилго, гүнзгий утга учиртай байдаг аж. Тиймээс тэд хэн нэгний нэр, утга агуулсан дүрс зэргийг чихнийхээ ард шивүүлэх нь тохиромжтой.

Жинлүүрийн ордонд төрөгсдөд байгалийг бэлгэдсэн шивээс тохиромжтой

Жинлүүрүүдэд цэцэг, хун гэх мэт байгалийн үзэсгэлэнтэй дүр зураг тохиромжтой. Мөн тэд маш гүнзгий хайрладаг хүмүүс учир хайртай хүнийхээ нэр, эсвэл хайрын бэлгэ тэмдэг болсон зүрх шивүүлэхийг эрмэлздэг. 

Хилэнцүүдэд хилэнц л тохирно

Хилэнцүүд ч мөн “Бүгдийг нь, үгүй бол аль нь ч биш” гэсэн санааг урдаа барьдаг. Хилэнцүүд туйлын онцгой хүмүүс бөгөөд шивээсээ мөн адил онцгой байлгахыг эрмэлздэг. Шивээсэнд дуртай хилэнцүүд өөрийн бие дээр төгс төгөлдөр байдлыг илэрхийлсэн байгаль, галт шувуу гэх мэт зүйлс шивүүлэх сонирхолтой. Галт шувуу, хилэнц, шонхор шувуу гэх зэрэг нь тэднийг хэн гэдгийг сануулж өгдөг аж.

Нумын ордны хүмүүс аялах хүсэл тэмүүллээ шивээсээр илэрхийлэх хэрэгтэй

Нумын ордонд төрсөн хүмүүсийн олон нь адал явдалд дурлагч, хаа сайгүй аялах хүсэл эрмэлзэлтэй байдаг аж. Тиймээс тэд аялал болон үзэсгэлэнт газруудын бэлгэ тэмдэг, газар усны нэр, урам зориг өгсөн ишлэл, шашны бэлгэ тэмдэг зэргийг шивүүлэх нь зохимжтой

Матрын ордныхонд өөрийгөө илэрхийлэх шивээс тохиромжтой

Тэд бусад ордоос сонирхол татахуйц байдлаараа онцгойрдог. Матрын ордны хүмүүсийн шивээс нь тэдний бүтээлч, бие даасан байдлыг илэрхийрлэх нь чухал. Жишээ нь, доллар, арга билэг, чухал он сар, газар гэх зэргийг шивүүлбэл тохиромжтой.

Хумхын ордны хүмүүс шивээсээ өөрөө санаачлах нь элбэг

Хумхын ордонд төрөгсөд каталогиос сонгоод нэгэн хэвийн зүйлс шивүүлэх хүмүүс биш. Тэд 12 орд дундаас хамгийн давтагдашгүй, өвөрмөц нэгэн. Тйимдээ ч тэд аливаа зүйлсийг өөрийн гараар бүтээж, давтагдашгүй байлгах дуртай. 

 Загасны ордонд төрөгсөд гар дээрээ хайртай хүнийхээ нэр, царайг шивүүлэх нь цөөнгүй

Тэд ер бусын мэдрэмтгий бөгөөд соронз мэт хүчтэй дурладаг хүмүүс. Тиймээс бие дээрээ хайртай хүнийхээ нэр, нүүр царайг хэдэн ч удаа шивүүлэхээс татгалзахгүй.