УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. /Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу/

Өнгөрсөн жил Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг ярьж, нийгэм, улс төрд нэлээд шуугиан үүсгэсэн. Мөн Тайланд, Австрали улсад Элчин сайдаар суух Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг томилох асуудал ч өнөөдрийг хүртэл шийдлээ олж, томилгоо хийгдээгүй байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор төрийн ажил гацаж, тухайн улс оронд хийгдэх ажлууд хойшлогдож байна гэж үзэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дээрх 3 хүнийг буцааж татах нь зүйтэй гэсэн саналыг МАН-ын бүлгийн хуралдаан дээр тавьжээ.

Тус асуудлаар бүлгийн гишүүд хэлэлцэж, яаралтай анхаарч, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн байна.