Marvel Entertainment удахгүй гарах Black Panther киноны хэсгээс хуваалцлаа. Энэ хэсэг маш олон хүнд Fast and Furious цувралын эхний ангиудын уур амьсгалыг мэдрүүлснийг олон нийтийн сүлжээ сайтуудаас харж болохоор байна. 

Киноны хэсэгт Тчалла Хар ирвэсийн дүрдээ орж, хулгайн Lexus машины дээвэр дээр уналгүй тогтож явна. Машиныг нь Вакандагийн хамгийн ухаалаг иргэн Шури жолоодно. Үүнээс харахад Хар ирвэс ямар нэг зүйл хөөж, галт зэвсэгтэй, аюултай этгээдүүд тэднийг зогсоохыг оролдож байгаа гэж болно. Хар ирвэсийн чадвар болон технологийн өндөр хүчин чадалтай хувцас нь ирсэн сумны энергийг сорон авч дайсны машиныг дэлбэлэх бөмбөг болгон хувиргах аж. 


Шури, Хар ирвэс хоёр ачааны машиныг 666 хэсэг нь яг л Fast and Furious киноны хэсэг гэлтэй. Хэрэв Fast and Furious төсөв ихтэй, супер баатартай байсан бол шүү дээ. 

Black Panther кино Marvel студиэс гаргаж буй хамгийн өндөр хүлээлттэй бүтээлүүдийн нэг. Ирэх сарын 16-нд нээлтээ хийх Black Panther компанийнхаа нэр хүндийг үргэлжлүүлэн өсгөнө гэж кино сонирхогчид найдсаар буй. Сонирхуулахад, ирэх тавдугаар сарын 4-нд гарах Avengers: Infinity War кино энэ жилийн хамгийн их хүлээлттэй киногоор нэрлэгдсэн билээ. Нэг сарын өмнө гарсан трэйлерийг одоогийн байдлаар 123 сая удаа үзсэн. Гэтэл DC Comics-ийн Justice League-ийн трэйлер гараад гурван сар болоход 31 сая удаагийн үзэлттэй байгаа юм.