Хойд Солонгос улс НҮБ-ын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг шинэ санал санаачилга дэвшүүллээ. Тэрбээр “Хойд Солонгос НҮБ-ын тогтоолыг зөрчиж, цөмийн пуужин дахин харвасан нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг заналхийлсэн хэрэг. Тиймээс дэлхий нийтээр хариу арга хэмжээ авах нь зүйтэй” хэмээн твиттертээ жиргэжээ. 

Үүнээс өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Мүнь Жэ Инь цөмийн туршилтад хариу болгож сүрдүүлгийн шинжтэй мэдэгдэл хийсэн. Есдүгээр сарын 15-ны өглөө хөөргөсөн пуужин Хойд Солонгосынх болохыг Япон, Өмнөд Солонгосын эрдэмтэд тогтоосон. Пуужинг Япон улсын зүг хөөргөж, Хоккайдо арлын дээгүүр нисгэсэн аж.

Есдүгээр сарын 11-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост шинэ хориг тавих тухай хуулийн төслийг баталсан. Хурал дээр Орос болон Хятад улс асуудлыг дипломат замаар шийдэх байр суурьтай байсан ч тусыг эс олсон юм.