БНСУ-аас өнөөдөр 148 иргэн эх орондоо ирнэ

Б.Баясгалан
03 сарын 02, 2021

Улсын Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сард 12 удаагийн тусгай нислэг үйлдэж, гадаадаас иргэдээ авчирна.

Энэ дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай 80, бага насны хүүхэдтэй гэр бүл 52, эрүүл мэндийн шалтгаантай 13, жирэмсэн 3 иргэн байгаа юм.

Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

тусгай нислэг уок

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.