БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 763 боллоо


02 сарын 24, 2020

БНСУ-д “COVID-2019” коронавирусний халдварын 161 тохиолдол шинээр илэрч, халдвар авсан нийт хүний тоо 763 болж нэмэгдсэн тухай Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 7 болж нэмэгдсэн бол 18 өвчтөн эмнэлгээс гарсан байна. Одоогоор 8275 хүний шинжилгээний хариу гараагүй бөгөөд шинээр халдвар авсан тохиолдлуудын 131 нь Дэгү хотоос илэрчээ. Өмнө нь БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан билээ. 

Холбоотой сэдвүүд

коронавирус солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.