Л.Баяржаргал
09 сарын 10, 2017
Бүгд Найрамдах Турк Улсад их, дээд сургууль төгсөгчдийн уулзалтыг өчигдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Үе үеийн төгсөгчдийг танилцуулах, тэдний харилцаа холбоог өргөжүүлж, эх орондоо хамтран ажиллах эх үүсвэрийг бий болгох нь уулзалтын гол зорилго юм.
Уулзалтыг БНТУ-ын Элчин сайдын яамнаас анх удаа санаачилан зохион байгуулж, тус улсад боловсрол эзэмшсэн салбар салбартаа манлайлагч 200 гаруй залуус оролцлоо.
Жилд манай улсаас 60-100 оюутан БНТУ-ын сургуулиудад элсэн суралцдаг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 2000 орчим төгсөгчтэй болсон байна. Жил бүрийн нэгдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхэн хүртэл их, дээд сургуулиудынх нь элсэлт явагддаг тул тус улсад суралцах хүсэлтэй оюутнууд энэ хугацаанд бүртгүүлэх боломжтой юм байна.
их дээд сургууль монгол улс оюутан уулзалт элчин сайдын яам бнту төгсөгч
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.