НЬЮ-ЙОРК. /ABC/. Boeing 737 MAX” загварынхаа нисэх онгоцны доголдлыг нуун дарагдуулсан нь энэ загварын нисэх онгоцыг хоёр ч удаа осолдоход хүргэлээ хэмээн 400 гаруй нисгэгч “Boeing” компанийг буруутган, шүүхэд өгчээ.

Boeing” компани “Boeing 737 MAX” загварынхаа нисэх онгоцны доголдлыг нуун дарагдуулсан нь Индонез болон Этиопт онгоц осолдож, онгоцны ашиглалтыг дэлхий даяар түр зогсооход хүргэсэн" хэмээн мэдэгдэлд дурджээ.  

Шүүхэд гаргасан гомдолд нисгэгчид авч буй цалингаасаа алдагдал хүлээж байгаагаа болон  санхүүтэй холбоогүй бусад хүндрэл бэрхшээлийг туулж байгаагаа илэрхийлжээ. Өргөдлийг 10 дугаар сарын 21-нд Чикаго хотын шүүхэд авч хэлэлцэх аж. 

Boeing 737 MAX” загварын нисэх онгоцнуудын нислэгийг хориглосонтой холбоотойгоор дутуу олгогдсон цалинг нөхөн олгохыг “Southwest Airlines” агаарын тээврийн компанийн нисгэгчид “Boeing” компаниас шаардсан тухай өмнө нь телевизийн “CNBC” суваг мэдээлсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, тус загварын нисэх онгоцны нислэг зогссоноор “Southwest Airlines” компани сар бүр 8.5 сая ам.долларыг алдаж байгаа аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг