Богдхан уулын орчимд 23 цагаас дахин аадар бороо орохыг сэрэмжлүүллээ

П.Мөнгөнсор
08 сарын 05, 2023

Богдхан уул орчмоор оройн 11 цагт аадар бороо, шөнөдөө, үүрээр, өглөөгүүр нийслэлд бороо үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүллээ. 

Иймд

????Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах

???? Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах

????Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

????Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

????Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх

????Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

богд уул бороо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.