"Bohemian Rhapsody" хамгийн их хандалттай дуугаар тодорчээ

peak.mn
12 сарын 13, 2018

XX зууны хамгийн өндөр хандалттай дуугаар Их Британийн алдарт “Queen” хамтлагийн "Bohemian Rhapsody" дуу тодорчээ.

“Universal Music Group” компанийн мэдээлснээр тус дууны хандалт 1,6 тэрбумыг давжээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Bohemian Rhapsody" кино нь тус үзүүлэлт нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Кинонд “Queen” хамтлагийн дуучин Фредди Меркуригийн талаар өгүүлдэг.

Анх 1975 онд олны хүртээл болсон энэ дуу нь 9 долоо хоног дараалан чартад эхний байрт бичигдэж байжээ.

Жагсаалтын эхний гурван байрт мөн  Америкийн рок “Nirvana” хамтлагийн "Smells Like Teen Spirit", Guns N' Roses' хамтлагийн "Sweet Child O'Mine" дуунууд орсон байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK


Холбоотой сэдвүүд

дуу bohemian rhapsody

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.