УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Ерөнхий концевцийн хувьд хүний эрхийг дээшлүүлсэн тал бий. Сүүлийн хоёр жилийн турш би хөөн хэлэлцэх хугацаа нь цэвэр цагаан захтан, албан тушаалтнууд, авлигын хэрэг үйлдсэн хүмүүс хэргээс мултрах боломжийг бүрдүүлж байна яриад амжилтад хүрээгүй. Ц.Нямдорж гуай бол хуулиар тоглодог хүн. Өдөржингөө хуралд суучихаад яг хөөн хэлэлцэх хугацааг ярихын өмнө картаа сугалаад гараад явчихсан байна лээ. Тэгэхээр юмыг мэддэг, хуулиар тоглодог, хуулинд ийм зүйл гарна гэдгийг мэдээд түүнийхээ дагуу гэмт хэрэгтнүүдийн сулладаг хүн байгаа. 

2006 билүү 2008 онд тодорхой хууль гаргаад, тэрнийх нь дагуу 10.000 гэмт хэрэгтэн ялаас чөлөөлөгдсөн зүйл байгаа гэж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

Би бол сөрөг хүчин. Тийм учраас Эрүүгийн хууль 2017 оны 5 дугаар сард батлагдахдаа цэвэр МАН-ын болон Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь дээр булхай хийсэн хүмүүст зориулагдаж, цагаан захтнуудын хөөн хэлэлцэх хугацаагдуусгах зорилгоор хийгдсэн гэж харж байгаа. Эрдэнэт үйлвэрийн 51 хувийн дагуу Жаст компанийн оруулж ирсэн олон зуун сая доллар бол Монгол Улсад газрын гаваар орсон мэт алга болсон. Үүнийг МАН-ын эрх мэдэлтнүүд өөрсдөө хувьдаа авсан, дээрээс нь сонгуульд ашигласан. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд биднийг ялаас чөлөөлөхгүй бол та бүхнийг Эрдэнэт рүү шахсан бараа таваар зэрэг янз бүрийн зүйлийг нь гаргаж тавина гэсэн барьцаа тавьсан. Тэрний үндсэн дээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг санаатайгаар багасгаж гаргасан. 

Байнгын хорооны портоголыг харах юм бол ойролцоогоор 10-аад минутын өмнө хөөн хэлэлцэх хугацааг шийдсэн шийдвэрийн өмнө Ц.Нямдорж картаа сугалаад гараад явсан. Тухайн үед би ингэж цагаан захтнуудад ял завших боломж олгож болохгүй гэж тухайн үед нь мэдэгдэж байсан. Авлигын гэмт хэрэг хэзээ хойно илэрдэг. Албан тушаалаасаа буусны дараа гомдсон хүмүүс авлига, албан тушаалын тухай илчилдэг. Энэ үеэд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байж болохгүй гэдэг байр суурийг би илэрхийлж байгаа" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг дүрс бичлэгэээр хүргэж байна.