Төлбөрийн баримт буюу НӨАТ-ын сугалааг сэргээх гэж байгаа болон хийгдэж буй шинэчлэлийн талаар Сангийн яамны Татварын бодлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн дараах мэдээллийг өглөө. 

Бичлэг үзэх:

Дөрвөн аргаар сугалааны зарчимд шинэчлэл хийж байна. Үүнд: 

  1. Өмнө нь бүртгүүлсэн баримтын 40 орчим хувь орхигддог, хаягддаг байсан бол одоо тухайн сард баталгаажуулсан бүх баримт сугалаанд орох буюу хонжворын магадлал өснө. Сугалааны санд их баримт уншуулсан хүний хонжворт азтан болох магадлал өснө.
  2. Орон нутагт баримт өгөхгүй тухай шүүмжлэл ирдэг бөгөөд и-баримт олголт бага байдаг. Орон нутаг баримтаа сайн уншуулдаг, иргэд нь нэхдэг байх хувилбар боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд орон нутагт Орхон, Дархан, Дорнод аймгийн баримт бүртгүүлэлт хамгийн өндөр байсан. Энэ дагуу нэмэлт урамшууллын хөшүүрэгтэй болгох хувилбар ярьж байна. 
  3. Сугалааг олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг болох гэж байна. 
  4. Хонжворын тохирол явагдаж байгааг өмнө нь явуулахад үзэлт бага байсан бол 2.1 сая хэрэглэгч гар утсаараа лайв хэлбэрээр үзэх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, шууд хянаад явах боломжтой болж байна. 


И-баримт системд хийхээр төлөвлөж байгаа шинэчлэлүүдээс...

зураг

 

зураг

зураг

зураг