Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

 Хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал,   Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар НДҮЗ тайлан, Нийгмийн түншлэлийн Гурван талт Үндэсний хороо хуралдаж цалин хөлсний журам, 

-  Хаягийн мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

– Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,

– Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,

– Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Сүүлийн үеийн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулах шийдвэр гаргажээ. Тухайлбал, сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассан. Иймээс аялал жуулчлалыг сэргээх үүднээс судалгаанд үндэслэн Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.