Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 11, 2018
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа дүүргийнхээ бүх үйлчилгээний байгууллагын удирдлагуудад захирамж хүргүүлжээ. Уг захирамж нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөө, бие засах газраар үйлчлэх талаар юм. Үүний дагуу ААН, хувь хүмүүс ариун цэврийн өрөөний тохижолтод анхаарч эхэлжээ.
Уг захирамж 41 метр квадратаас дээш дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон эмнэлэг гээд бүх үйлчилгээний газрыг хамарч байгаа ажээ.
Ингэснээр тус дүүргийн хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.