Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт орших “Бурхан халдун” ууланд гараад буцах замдаа нэг иргэн амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарчээ.

Тухайн үед Ландкруйзер-200 загварын автомашинд тавуулаа зорчиж явсан бөгөөд буцах замдаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат Э /35 настай, эрэгтэй/ нас барсан байна.

Дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1 автомашинтайгаар “Бурхан халдун” уулнаас тухайн иргэний цогцсыг буулгаж, аймгийн төв рүү авч явсан гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.