Нийгмийн сүлжээгээр Монголын шашны зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбатыг нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээлэл ташаа болохыг Гандантэгчинлэн хийдийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 

Монголын реалист зургийн нэрт мастер Ц.Батжаргал таалал төгссөн ийнхүү андуурагдан яригдсан бололтой.

Уран зураач Ц.Батжаргал 1966 он Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрж Дүрслэх Урлагийн Дунд Сургуулийг дүүргэсэн бөгөөд 1999-оноос одоог хүртэл Монголын Урчуудын Эвлэлийн хорооны бие даасан уран бүтээлчээр ажиллажээ. Тэрээр
2005 он "Шилдэг бүтээлийн үзэсгэлэн", "Миний Зулаа" бүтээл
2008 он "Art Expo, Beijing-2008", "Top Ten influencial Artists" шагнал, диплом
2009 он ЭБУУЯ-ны ойн үзэсгэлэн, "Мөнхтогоо гуайн хөрөг» зургаар 2-р байр.
2012 он "Монгол зураач" уралдааны 2-р байр тус тус хүртэж байсан юм.