Хятадын бялдаржуулагч тамирчин, онлайн цагдаа өөрийнх нь бичлэгийг “Порнограф” хэмээн тодорхойлсоныг эсэргүүцжээ

Жанг гэх Австралид амьдардаг Хятад гаралтай "Бие бялдаржуулах & Фитнесс бикини" төрөлд өрсөлдөгч эмэгтэй өөрийн weibo хуудсанд хэд хэдэн зогсолтоо давтаж буй бичлэгийг оруулжээ. Уг бичлэгийг анх 2018 оны 7 дугаар сард цацсан аж. 

Гэтэл саяхан Гуандун мужийн Моамингт байрлах албан ёсны интернет цагдаа түүний богино хэмжээний бичлэгийг олж илрүүлжээ. Дараа нь тэд Хятадын интернет орчинд “шалиг, этгээд” контент оруулах нь хууль эрх зүйн хувьд эрсдэл дагуулж болохыг түүнд анхааруулсан байна.

Тус цагдаа "Үндэсний аюулгүй байдлын хууль, кибер аюулгүй байдлын дүрэм журмын дагуу интернет орчинд садар самуун, порнографтай холбоотой мэдээллийг нийтэлж, түгээх нь хууль бус үйлдэл. Ийм үйлдэл гаргасан этгээдийг олон нийтийн аюулгүй байдлын хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийтгэх болно" хэмээн түүний бичлэгийн доор сэтгэгдэл үлдээжээ.

Гэсэн ч Жанг өөрийн бичлэгийг устгаагүй байна. Харин дээрх мэдэгдэлийн хариуд “Та бүхэн мөрдөн байцаалтынхаа хариу болон албан ёсны баримтуудыг бэлэн болохоороо харуулна уу. Би эрхийнхээ төлөө тэмцэж, давж заалдах болно” гэж Хятадын олон нийтийн вейбү хуудсандаа мэдэгджээ.

Мөн тэрэээр "Миний оролцсон тэмцээн Олон улсын Бие Баялдаржуулах болон Фитнесийн Холбоотой шууд холбоотой. Яагаад атлетик спортыг сурталчилах нь ийм хэцүү байдгийг ойлгохгүй юм” хэмээн бичжээ.


Цагдаагийн албанынхан түүнийг худал гүжирдсэн явдалдаа уучлал гуйсан хэмээн Глобал таймс мэдээлсэн байна.



Эх сурвалж: nextshark.com