Captain Marvel Wonder Woman хоёр адилхан л супер баатрууд. Гэхдээ тэд зүгээр ч нэг өөр хувцастай адилхан хүмүүс гэж ойлгож болохгүй. Комик болон анхны кинонуудыг нь мэдэх хүсүүс л тэднийг ондоо ертөнцтэй, тэс ондоо гэдгийг мэддэг. 2017 оны Wonder Woman, 2019 оны Captain Marvel киногоор Marvel, DC бидэнд тун догь эмэгтэй супер баатрууд бэлэглэсэн. Гэвч үнэний хуудсыг дэлгэж хоёр бүсгүйг харьцуулбал хэн нь илүүрхэх бол?

Wonder Woman гэж хэн бэ?

Wonder Woman DC-ийн комик ертөнцөд анх 1941 онд орж ирсэн. Ерөнхийд нь базаад хэлбэл, түүний хүч чадал бурхнаас бэлэг болон ирсэн. Тэрбээр Амазоны Дайана гүнж бөгөөд эх нутгаасаа хол явахдаа Дайана Принц нэрээр халхавч хийдэг. Дайана тулааны урлагт гарамгай, титэм нь онцгой хүчтэй. Мөн шаардлагатай тохиолдолд дайсан руугаа титмээ шиддэг билээ. 

Captain Marvel гэж хэн бэ?



Captain Marvel буюу дэлхийн нэрээрээ Кэрол Дэнверс гэгч нь Marvel-ын супер баатар юм. Тэрбээр анх 1968 онд танилцуулагдсан ба АНУ-ын Нисэх хүчний нисгэгч билээ. Гэвч аймшигт осол болж, дэлбэрэлтэд өртсөний дараа супер хүч чадалтай болдог. 

Зодоонд Captain Marvel ялна


 

Captain Marvel юмсын хүч чадлыг өөртөө сорж чаддаг. Бүр дайсныхаа дайралтыг ч тэр дор нь шингээж, эргүүлээд өөрөөсөө гаргана. Улмаар нүд биеээс нь гал дүрэлзэж, үүгээрээ хана, сансрын хөлөг, дайсан зэргээ устгаж чаддаг. Санаж байгаа биз дээ? Фотон гэрэл цацарсан дүр зургийг нь. 

Marvel-ын хамгийн сүүлчийн бүрэн хэмжээний кино Avengers: End Game-ээс харвал Captain Marvel-ын тусламжгүйгээр тулаанд ялж чадахгүй байсан нь тодорхой байсан. 

Captain Marvel-д бут ниргүүлсэн ч Wonder Woman хаачих ч үгүй


 

Түүний гарал үүсэл бол Амазон. Харин амазончууд мөнх амьтай. Тиймээс урт удаан тэр амьдралдаа хэчнээн их зовсон ч эцсийн мөчид Captain Marvel-аас хойно үлдэнэ. Captain Marvel-ын фотон тэсрэлтэд бут ниргүүлсэн ч үсрээд л босоод ирэх чадалтай. Тиймээс алсдаа бол Wonder Woman ялна гэсэн үг. 

Хэн нь илүү тоноглолтой вэ?


 

Wonder Woman-д агуу хүчирхэг Үнэний уурга бий. Энэ бол энгийн ч нэг уурга биш. Дайсныхаа хүзүүг ороогоод авсан байхад үнэнийг нь ч хэлүүлэх чадалтай. 

Үүнээс гадна хоёр бугуйн дахь алтан бугуйвч нь түүний гарал үүслийг сануулаад зогсохгүй, тулааны үед хамгаалалт болж өгдөг. Магадгүй Captain Marvel-ын фотон тэсрэлтээс ч хамгаалж мэдэх. 

Харин Captain Marvel-д бодитой зэвсэг байхгүй ч байлдааны онгоц жолооддог байсан болохоор энэ чадвар нь давуу тал болж мэдэх.

Хэн нь илүү хүч чадалтай вэ?


 

Эдгээр супер дүрд адил төстэй чадвар олон бий. Дуусашгүй бяр чадал, хурд, тэнхээ гээд л. Гэхдээ Captain Marvel-ын фотон энергийн хүч бол хүч чадлын нийлбэр агаад Wonder Woman ч үүнийг давж гарахгүй.

Холливудад эмэгтэй гол дүрийн супер баатар шинэ ойлголт байж болох ч комикийн ертөнцөд эдгээр бүсгүй бол хуучин бууны хугархай билээ. 

Үнэн гэвэл цагаа тулахаар тэд хоёулаа л хэрэг болно. Бас нүүр тулбал гар барилцаад нэг тал болно хэмээн найдаж байна.