Х.Оргил
04 сарын 01, 2020
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар коронавирусийн хямралын үед авах арга хэмжээнүүдтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг танилцуулж байна.
Дэлхийн бусад орнууд, тэр дундаа Монгол Улсын худалдаа эдийн засгийн гол түнш орнуудын төлөвийг харж тооцооллоо боловсруулсан. Нэгдүгээр сараас эхлэн хийсэн тооцоо судалгааны үндсэн дээр хийсэн бөгөөд энэ бол эцсийн арга хэмжээ биш юм. Дэлхийн банкнаас энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт тэг хувь, БНХАУ-ын эдийн засаг л 2 хувьд өснө гэж тооцоолсон. Коронавирусийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг бид нэг жилээр тооцоолсон.
Ч.Хүрэлбаатар:
1. ЕБС-ийн сурагчид хөл хорионд байгаа. Үүнтэй холбоотойгоор БСШУСЯ зардал хэмнэгдсэн. Боловсролын салбар хэмнэгдсэн энэ мөнгийг хүүхдийн мөнгө нь дээр нэмэн 3 сар олгоно. Ингэснээр хүүхдийн мөнгө 30 мянган төгрөг болох юм.
2. Өнөөдрөөс эхлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 6 сарын хугацаанд чөлөөлөх шийдвэр гарсан. Гэхдээ улсын төсвөөс цалин авч байгаа төрийн албан хаагч, төрийн оролцоотой ААН-үүдэд энэ хууль үйлчлэхгүй. Орлогын хэмжээнд нь өөрчлөлт орохгүй учраас.
3. Тендерээр ажлаа хийдэг компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийдэг. Энэ компаниудын НДШ болон ХХАОАТ-ыг зардалд нь суулгачихсан байдаг. Иймээс бид тендерийг гүйцэтгэж байгаа компаниудын НДШ, ХАОАТ-ыг чөлөөлөхгүй.
Үлдсэн бүх ААН-үүдэд ААН, ХХОАТ бүрэн хэмжээнд чөлөөлөгдөж байгаа.
НДШ төлдөг даатгуулагч нар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган олгоно. Үүнд:
✔Төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагааг нь зогсоосон боловч ажлын байраар хангагдсан ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгоно. Үүнд аймаг, орон нутгийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон бол энэхүү шийдвэрт хамрагдана.
"Эрдэнэс таван толгой" ХК ашигтай ажилласан. Энэхүү хувьцааны ногдол ашиг 120 тэрбум төгрөгийг олгоно. Ингэснээр Монголын 2 сая 511 мянга 332 иргэн ”Эрдэнэс таван толгой” компанийн ногдол ашиг авна. Энэхүү мөнгийг манай санхүүгийн тогтолцооны дагуу олгоно. Үүнээс гадна 486 ААН 636 сая төгрөгийн ногдол ашгийг 5 сард олгоно. Урьд өмнө нь янз бүрийн зээл хэлбэрээс олсон мөнгөө иргэдэд тарааж байсан. Тэгвэл энэ удаа анхлан олсон ашгаа компанийн хуулийн дагуу иргэддээ олгоно. Энэ бол улсын төсвөөс гарч буй мөнгө биш.
Түрээсийн талбөрийн хэмжээг бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлж буй. Үүнд тухайлбал, төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтын байр, талбай үүнд хамаарах юм байна.
Цахилгааны төлбөр төлж амжаагүй бол цахилгаан таслахгүй, алдагдал тооцохгүй.
Холбогдох компанид нь бид уламжилсан.
НДШ тэглэгдэж байгаа ч ЭМД-ийн шимтгэл тооцогдоно гэдгийг анхаараарай.
Хөнгөлөлттэй зээл тусламжийн хямд эх үүсвэрийг ашиглана.
ОУВС хөтөлбөрийн хүрээнд төсвийн дэмжлэг:
✔АХБ- 60.0 тэрбум долларын үлдэгдэл санхүүжилт авах
✔Европын холбоо 47,1 сая доллар
✔Шинээр авах төслийн дэмжлэг: АХБ-200,0 сая хүртэлх зээл
✔720 сая долларын хүнсний үйлдвэрлэл, боловсруулах үйлдвэрлэл, ХАА, дэд бүтэц зэрэг салбарт 14 төсөл хэрэгжүүлнэ.
Сэтгэгдэл бичих (7)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.140] ・ 2020.04.07 Хариулах
Орон нутгийн өмчит байгууллага гэж хөөрхий юм юм үйлчилдэггүй газар байх юмаа
Зочин [66.181.161.14] ・ 2020.04.04 Хариулах
Тог таслаад байвал газар дээр нь зодооч ээ
Зочин [202.9.40.188] ・ 2020.04.03 Хариулах
Sard 30.000 gardag tognii mungu ene sard 68.000 garsan bhiin hna helj yaj shalguuldgiin bol?
Зочин [66.181.161.11] ・ 2020.04.01 Хариулах
Bayarlalà
Зочин [103.26.195.6] ・ 2020.04.01 Хариулах
Баянгол дүүргийн цахилгааны мөнгө төлсөн байхад тог хэлэлгүй тасалсан байна. Асуухаар тоолуур баталгаажуулсан төлбөр өгөөгүй байна гэсэн тайлбар өгч байна. Хэзээ яаж баталгаажуулсныг мэдэх аргагүй үнэн баталгаажуулсан уу
Зочин [103.10.22.144] ・ 2020.04.01 Хариулах
Цахилгааны төлбөрийн 80 % төлчихсөн бхад СХД ЦТ - өчигдөр мэдэгдэл өгөлгүй цахилгаан тасалсан. Амьдрал дээр ЗГ-с гаргаж буй шийдвэр хэрэгжихгүй бна.Сайдаа.
Зочин [202.131.243.186] ・ 2020.04.01 Хариулах
Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд орсон цагаасаа одоог хүртэл улсын төсвөөс 1 ч төгрөгний санхүүжилт авч байгаагүй, харин эсрэгээрээ 41 жил улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлээд явж байна. Ажилчид нь ядахдаа хүн амын орлогын татвараас бусдын адил чөлөөлөгдөх юм байгаа биз дээ. Үүнээс гадна төрөөс цалин авдаг шалтгаанаар Энэ цар тахлын эсрэг өөрийгөө, гэр бүлээ үл хайхран ажиллаж байгаа эмч, сувилагч, цагдаа, хүчний байгууллагууд хөнгөлөлтөнд хамрагдахгүй гэхээр хэнд үйлчилсэн шийдвэр гаргаад байна даа төр засаг нь...
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
М-Си-Эс Группийн хоёр компани “2025 оны онцлох ААН”-ээр, гурван компани салбарын Энтрепренер-ээр шалгарлаа
Н.Жавхлан ・ 12 сарын 24, 2025
Санхүүгийн боловсрол
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцлээ
Б.Баясгалан ・ 04 сарын 29, 2020
Улс төр
Ч.Хүрэлбаатар: 90 хоногийн хугацаанд зээлийн үндсэн өр, зээлийн хүүг төлөх хугацааг хойшлууллаа
Х.Оргил ・ 03 сарын 18, 2020
Санхүүгийн боловсрол
Замын үүд, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ханги гэсэн 4 боомтоор нүүрс гарч байна
Х.Оргил ・ 04 сарын 01, 2020
Улс төр
Иргэдийн орлого, ажлын байрыг хадгалах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 04 сарын 03, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.