Б.Хулан
07 сарын 21, 2020
Монгол Улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр өөрийн цахим хуудаснаа "Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Х.Баттулга аа" гэсэн гарчигтай нийтлэл бичсэн. Тус нийтлэлээс Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
- Урд шөнө нойроо хугаслан Монголын шүүхийн, бишээ Ерөнхийлөгчийн халаасанд байсан шийдвэрийг сонслоо. Монгол Төрийн тэргүүний хувьд Таныг хүндэтгэн гуайлах ёстой ч уучлаарай, ёстой чадахгүй нь. Баттулгаа чи сонс! Зэвүү дургүй хоёр зэрэг хүрч байна шүү, Чамд!
- Бид байгаа юмыг байгаагаар нь шууд хэлэх ёстой!!! Хүмүүс тэрийг хэн хорьчихов, тэрний ард хэн байгаа бол гээд их эргэлздэг, янз бүрээр таамагладаг. Янз бүрийн хүмүүсийг харддаг. Одоо битгий эргэлз! Бүх юмны ард ганц эзэн л байгаа. Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга!
- 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад жижгээр хэлбэл Ордны эргэлт болсон. Ордны хуйвалдаан ч гэж нэрлэдэг. Томоор хэлбэл Төрийн эргэлт гарсан. Олон улсад үүнийг Soft coup буюу Төрийн “зөөлөн” эргэлт гэдэг.
- Үндсэн хуулийн нэг тулгуур багана Шүүх засаглалыг ҮАБЗ-ийн мэдэлд, Ерөнхийлөгчийн шууд мэдэлд аваачсан, нэг өдрийн дотор, “төмсөгдүүлсэн” гишүүдээр баталсан хуулийн өөрчлөлтийг би энд хэлж байна.
- Баттулга дуртай үедээ, дуртай шүүгчээ солино шүү, хална шүү гэдэг хувийн мэссэжээ Салхитын гэх хэргийн далбаан доор бүх шүүгчдэд харуулсан. Асуудалд холбоотой 6 шүүгчээр хязгаарлалгүй албаар (17 чингэлэг спиртийнхээ хэргийн өшөө авалт ч юм билүү?) 17 шүүгчийн ажил амьдралаар тоглосон. Алийг чинь ч ингэж чадна шүү гэдгээ анхааруулж байгаа үйлдэл.
- Өнөөдөр Ерөнхийлөгчийн хармаанд Их хурал, Засгийн газар, шүүх, прокурор, АТГ, цагдаа бүгд багтлаа гэсэн үг. Аятайхан байгаарай, араас нь чи шүү гэсэн ДМ мессэжийг хүн болгонд хүргэж байна.
- Шүүхийн, прокурорын оройд шинээр томилогдож байгаа хүмүүсээс Огцрох өргөдлийг нь Томилох нөхцөл болгон түрүүлж бичүүлж аваад одоо он сараа тавиагүй ширээнийх нь нүдэнд байгаа нь нууц биш болсон.
- Хуулийн доор амьдрах учиртай ч Одоо бид хүний доор амьдарч эхэллээ. Хуулийн засаглал биш хүний засаглал, хонгилын засаглал болохоор шударга ёс хэзээ ч тогтохгүй.
- Оюу Толгой, бусад томоохон хэргүүд Баттулгын биш Монголын шүүхээр шийдэгдэх ёстой. Баттулгын хүслээр бус Монголын хуулиар шийдэгдэх ёстой. Баттулгаар бус түүх, цаг хугацаагаар шүүлгэх ёстой.
- “Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарж гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.
- Чи өөртөө хэрэг болно гэж 6 нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа 2 жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө.
- М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, Терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив.
- Баттулгаа, энэ олон эх үрс, эхнэр хүүхдийн нус нулимс, амьдын хагацал чиний нойрыг шөнө яаж хүргэдэг байнаа?! Энэ бүхэн юуны төлөө юм бэ? Чамайг дахиж сонгуулахын төлөө, иргэдийн уулзалтан дээр хэлэх юмтай байлгахын төлөө юу? Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсноо эсхүл мартаа юу? Ямар их хүний нус нулимс дээр тогтдог албан тушаал, эрх мэдлийн төлөөх шунал вэ, наадах чинь?
- Улс төрийн өрсөлдөгчдөө нэг нэгээр нь холдуулж хорихоос чи өөрөөр яг яаж авилгын эсрэг тэмцэж байгаа юм?
- Одоо Эрдэнэс Монгол, Засгийн газраа буруутгахыг хүсч байгаа бол УИХ-аа, З.Энхболдоо шорондоо хий, Баттулгаа! Чи С.Баярцогтыг шоронд хатааснаар дур тачаал чинь ханахгүй байна уу? Эхнэр хүүхдүүдийнх нь хамаг хөрөнгийг хурааж гудамжинд хөөж гаргахаасаа ичээч!
- "Эзэн”-д би таалагдахгүй болсон шалтгаан маш энгийн. Төмөр замын асуудлаар хэрэгт ороод явж байхад нь би Ерөнхий сайд байсан мөртлөө туслаагүй гэх ял, ОТ, Эрдэнэтийн асуудлаар хоригдож, байцаагдаж байхдаа Ц.Элбэгдоржийн эсрэг өөрт нь хэрэгтэй мэдүүлэг өгөөгүй гэдэг Баттулгаас тулгасан хувийн хоёрхон л ялтай хүн.
- Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг Ардчилсан намыг бодлогоор шороотой хутгалаа. Дараалж ялагдуулах бүх нөхцлийг нь хангаж өглөө. Өнөөдөр манай намын өнгөтэй өөдтэй хүн бүхэн чиний ачаар ямар нэгэн “цол чимэг”-тэй болсон.
- Баттулга Авилгатай тэмцэх бодлогын, концепцийн, зарчмын, хуулийн нэг ч зүйл ярихгүй, хийхгүй байгаа биз? Зүгээр л хэнээс өшөө авах уу, хэнийг замаасаа зайлуулах уу, хэнийг дарамтлах уу гэдгээ л урьтал болгож байна
- Чи гуравдагч хөршүүдийн бүх хөрөнгө оруулалтыг хөөлөө.
- Чиний байнга ярьдаг арьс шир, махны өндөр өртөг шингэсэн экспорт чинь хаачив? Өрөөнд чинь байдаг самбар дээр зурсан, бичсэн чамайг мэдэхгүй хүнд сүрдмээр, бахадмаар ажлуудаас чинь нэг нь ч энэ 3 жилд ажил хэрэг болсонгүй.
- Эцэст нь Баттулгаа чамд өгөх нэг зөвлөгөө байна: Чи долоогсдоороо хүрээлүүлэн дэндүү вакумжсан байна. Р.Эмүжин чамд хандан 2 жилийн өмнө хэлж байсныг дахин сануулья. Хаантан шалдан байна!
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [183.177.98.34] ・ 2020.07.22 Хариулах
Hutsaj baina daa Saihanbileg.Uurt ni Mongolchuud itgej alban tushaal ugch bsan baasaa ch oligtoi archij chadahgui jaahan batsaan Huzuugui hunii hormoinoos Bayartsogttoigoo hamt zuugdsen guij baihad ni.Ted l terbumaar toologdoh hurungutei bolson.Mongolin ard tumen heveeree,uls ni urund jivsen. Ynen eruusuu ene.
Зочин [66.181.161.114] ・ 2020.07.21 Хариулах
Chamd neg zuvulguu ugii said asan ta norkozond bn hulgaich hulgaichaa umuuruud
Зочин [104.129.194.66] ・ 2020.07.21 Хариулах
Mash zov!!! Saikhanbileg uragshaa
Зочин [66.181.161.71] ・ 2020.07.21 Хариулах
Өөрийг хамгаалдаг хонгил нурж байгаад тачаадаад шөнө ч нойр нь хүрэхгүй үхлээ лдээ монголын хууль шүүхийг дэндүү доромжилж байгаа юм биш үү энэ олон цагдаа прокурор шүүгчид бүгд худалдагдсан гэх гээд байна уу.Чи л өөрөө худалдагдсан хулгайч
Зочин [64.119.18.127] ・ 2020.07.21 Хариулах
Энэ нэг нөхөр бүүр байж сууж чадахаа больжээ, мөн ч их сандарч бна, мөн ч их өширхөж бна, нөгөөх нь ял авсан бхоор тэр л дэ, удахгүй араас орох байлгүй дэ,
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ
Холбоотой мэдээ
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулгын шинэ сайд нартай нэг нэгээр нь уулзаж хэлсэн үг
Б.Баясгалан ・ 01 сарын 30, 2021
Нийгэм
Х.Баттулга: 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад ирэх 5 дугаар сард багтаан нэг сая төгрөг олгоно
Л.Дэлгэрмаа ・ 02 сарын 07, 2021
Нийгэм
Танилц: Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн эрүүл мэндийн салбарын 4 бүтээл
Б.Баясгалан ・ 02 сарын 09, 2021
Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргалаа
Б.Баясгалан ・ 04 сарын 19, 2021
Нийгэм
Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргалаа
Б.Баясгалан ・ 04 сарын 28, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.