COP16-Г COP17-ТOЙ ХОЛБОСОН “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” УЛААНБААТАР ХОТНОО ИРЛЭЭ

Ч.Сумъяабазар
08 сарын 17, 2026

COP16-гаас COP17 хүртэлх залгамж холбоог илэрхийлсэн *“Торгоны замын жингийн цуваа”* өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, COP17-ын талбайд орж ирснээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтийн үйл ажиллагаа эхэллээ. Цуваанд оролцсон малчид, төлөөлөгчид "Малчдын ерөнхий тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал"-ыг COP17-д хүргэж, бэлчээр, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг дэлхийн хэлэлцээний төвд авчирч байна. Ийнхүү COP16-гаас COP17 руу үргэлжилсэн хамтын ажиллагаа, малчдын дуу хоолойг бэлгэдсэн цуваагаар UNCCD COP17 Улаанбаатар хотноо албан ёсоор эхэллээ.

Холбоотой сэдвүүд

cop17 cop17 mongolia