Манай улс ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авах гэрээ хэлэлцээ хийсэн гэдэг. Дээрээс нь ОХУ 300.000 тунг бэлэглэнэ гэдгээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт мэдэгдсэн.

Тус вакцины эхний ээлж 5 дугаар сарын дундуур манай улсад ирнэ гэж ОХУ-ын талаас мэдээлсэн, яг хэдний өдөр гэсэн нарийн мэдээлэл ирээгүй гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл 40.000 тун Спутник V вакцин энэ сарын 30-нд ачигдан ирэхээр болжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "40 мянган тун Спутник V вакцин 4 дүгээр сарын 30-нд ачигдаж, Инчоноор дамжин Монголд ирэхээр болжээ" гэж өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.