Даавуун уут хэрэглэж сурах энгийн аргууд

Х.Оргил
04 сарын 19, 2022

Даавуун уут хэрэглэж сурах, гялгар уутнаас татгалзах аргуудыг "Био амьдрал" фэйсбүүк группын гишүүн Н.Туяа зөвлөж байна.

✔Цүнхэндээ байнга даавуун тор хийж яваарай


✔Даавуун уутыг гэртээ нүдэнд ил харагдах газар байрлуул


✔Зарим тохиолдолд шилэн сав, тагтай сав гэх мэтийг авч явж хүнсээ цуглуулах


✔Био хогны уут сонгон хэрэглэ


✔Хогоо ангилж сонингийн цаас, хайрцаг, баглаа боодлоос гарсан уут зэргийг өмнөх хогны уутныхаа оронд хэрэглэх

✔Дахин боловсруулагддаггүй нимгэн уутанд савласан бүтээгдэхүүн аль болох сонгохгүй байх


✔Нимгэн гялгар уутыг март, огт байгаагүйгээр төсөөлж сэтгэвэл даавуун уутны хэрэглээ танд аяндаа сууна


✔Нимгэн уутыг үгүйлж байгаа хүнд боломжоороо даавуун уут санал болгох, бэлэглэх, давуу талуудыг ярьж ойлгуулах


✔ Өөрийн гараар даавуун уут хийгээд үз, 1 метр даавуунаас нилээн хэдэн уут гарна 


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.