Засгийн газрын хуралдаанаар барилгын материалын худалдаа, модны зах, автотехникийн зах,  ресторан, кафе зэрэг 34 байгууллагын үйл ажиллагааг  энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан иргэдэд ойлголтын зөрүү үүсэж эхэлсэн тул НОК-оос үйл ажиллагаа нь түр хязгаарлагдсан 18 чиглэлийн байгууллагыг зарлалаа. Үүнд

- Номын дэлгүүр

- Олон нийтийн хамарсан жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, 

-Аялал зугаалга, 

-Хурим найр, хүлээн авалт

- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 

- Бүх төрлийн баар, цэнгээн, караоке

- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

- Спортын арга хэмжээ /фитнес, цанын бааз/

- Саун бассейн

- Шашин, гандан, сүм хийд

- Урлаг соёл үзвэр үйлчилгээ

- Үсчин

- Гоо сайхны газар

- Бариа засал, массаж, алжаал тайлах төв

- Амралт, жуулчны бааз

- Зочид буудал, 

- Дэн буудал

-Гар утас худалдаа,засвар үйлчилгээ ажиллахгүй