Өнөөдөр буюу 8 дугаар сарын 04-11-нийг хүртэлх 7 хоногийн хугацаанд дараах байршлуудад хэрэглээний халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугам тоноглолд засвар хийнэ.

8абвг магистраль. 25 дугаар эмийн сан, УБ палас, 10 дугаар хороолол ДДТ-113, 114 /төв замын ар талын хэсэг/, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, Гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр хороолол орчим

7и магистраль. Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112, СОТ-3, III хорооллын эцэс орчмын хэрэглэгчид

10е магистрал. БҮК-ийн салаа, Фада-гийн салаа, Нийслэл өргөө салаа