Дархан аварга Х.Баянмөнх, Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Ү.Хүрэлбаатар, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нар өнөөдөр бөхчүүдтэй уузана.

Допинг иэрсэн гэх 5 бөхийн барилдах эрхийг сэргээсэн нь сүүлийн дооо хоногт нийгэмд нэлээд шуугиан дэгдээгээд буй. Тодруулбал, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг 2020 оны 2 дугаар сарын 1-нийг хүртэл хоёр жилийн хугацаанд хассан байсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн олонхын саналаар тэдгээр бөхийн барилдах эрхийг сэргээсэн юм.

Улмаар өнгөрсөн ням гарагт болсон "Наадмын сорилго" барилдаанд Улсын заан Б.Пүрэвсайхан нар барилдахаар бүртгүүлсэн ч зарим бөхийн эсэргүүцлээр барилдуулаагүй.

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Дархан аварга Х.Баянмөнх, Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ, Ү.Хүрэлбаатар, НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Н.Эрдэнэбулган нар өнөөдөр бөхчүүдтэй уулзалт хийхээр болжээ. Уулзалт 15.00 цаг Бөхийн өргөөнд болох аж.


Эх сурвалж: МҮБХ