Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока өчигдөр Дархан хотод айлчиллаа. Айлчилалын хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд 185 сая төгрөгийн өртөгтэйгээр МСҮТ-ийн сантехникийн засварыг иж бүрэн  шинэчлэн, сарын хугацаан хүлээлгэж өгөх “МСҮТ-ийн Засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав.