Д.Доржханд, Ч.Алтанхуяг, Н.Баярхүү нарт хилийн хориг тогтоолоо

Х.Оргил
09 сарын 17, 2019

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын тухайд замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж, баривчилсан бол ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан тухай АТГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл Д.Доржханд, Ч.Алтанхуяг, Н.Баярхүү нарт хилийн хориг тогтоосон шүүхийн шийдвэр гарчээ.

Шүүхийн шийдвэр:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас н.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж, Алтанхуяг, Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Холбоотой сэдвүүд

авлигал шүүх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.