Сомалийн нийслэл Могадишуд болсон дэлбэрэлтэд амиа алдсан хүмүүсийн тоо 200-д хүрчээ. Тэсрэх бөмбөгөөр дүүргэсэн ачааны машин хүн хөл ихтэй, зочид буудал, Засгийн газрын байрууд төвлөрсөн гудамжинд дэлбэрсэн байна. Дотоодын хэвлэлд цагдаа нар анхлан 20 хүний цогцос олсон тухай мэдээлсэн. Гэвч нурсан барилгуудын нурангин доороос 180-аад хүний цогцсыг олжээ. Энэ тоо цаашид нэмэгдэх магадлалтай байгаа аж. 

Гэмтэж, бэртсэн 200 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Сомалид 20 жил үргэлжилсэн иргэний дайн дуусч, 2012 онд олон улсын холбоодын дэмжлэгтэй Засгийг газар байгуулагдсан. Үүнээс хойш томоохон халдлага болоогүй билээ. Халдлагыг Сомали дахь Исламын хэт даврагч Аль-Шабаб бүлэглэл хийсэн гэж цагдаа нар таамагласан.