Дэлхийн улс орнуудын иргэний бичиг баримтуудын "Kälin and Kochenov’s Quality of Nationality Index (QNI)" жагсаалтын шинэ хувилбарыг танилцуулжээ.  Уг жагсаалтыг Франц тэргүүлсэн байна.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа тухайн улсын эдийн засгийн цар хүрээ, хүний хөгжлийн түвшин, нийгмийн дэг журам, тогтвортой байдал, визийн харилцаа, түүнчлэн амьдрах, ажиллах зорилгоор нэг улсаас нөгөө улсад зорчих боломж зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.


Францын паспорт найм дахь жилдээ жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ жил тус улс авах ёстой 100 хувийн үзүүлэлтээс 83.5 хувийг нь авч чаджээ.


Жагсаалтын хоёрдугаарт  Герман улс /82.8 хувь/, гуравдугаарт Дани улс /81.7 хувь/ оржээ. Дөрөвдүгээр байрыг Швед болон Норвеги /81.5 хувь/ хуваасан бол тавдугаарт Исланд /81.4 хувь/ бичигдсэн байна.


Жагсаалтын эхний 10-т мөн Финланд, Итали, АНУ, Ирланд болон Испани улс багтжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг