Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд

Инрина Шейк, Жижи Хадид болон Хейли Балдвин нар дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүлийн тоонд багтдаг. Тэгвэл тэд Нью-Йорийн Парк Хият зочид буудалд болсон 2018 оны Загварын Медиа Шагнал гардуулах ёслолд өөрсдийнхөө байр суурийг батлан харуулжээ. Нью-Йоркийн загварын ертөнцийн алдартнууд цугласан тус орой, топ моделиуд гайхалтай гоолиг биендээ тохирсон гялалзсан даашинзтай иржээ. 32 настай Оросын үзэсгэлэнт модель унжсан загварын мөр, гуяа ил гаргасан алтлаг өнгийн даашинз өмссөн нь түүний наранд борлуулж, чангалсан гар болон хөлийг гаргасан нь тэнгэрээс бууж ирсэн дагина шиг харагдуулна. Америкийн киноны од Брэдли Күүперийн найз бүсгүй тэрээр зөөлөн будалт хийсэн нь түүний төрөлхийн гоо сайханыг илүү харуулжээ.

23 настай Vogue сэтгүүлийн ковер Жижи мөнгөлөг өнгийн урт ханцуйтай, нэг мөрийг ил гаргасан богино даашинз өмссөн байна. Энэ даашинз нь загварын хувьд зоримог, загварлаг байдлыг илэрхийлэхээс гадна, урд хэсэгт гаргасан оноо нь түүний булчинлаг хөлийг гайхуулжээ. Тэрээр смоки будалт хийлгэн, уруулаа өнгөлсөн нь илүү ч үгүй дутуу ч үгүй гайхалтай харагдана. 

Саяхан сүй тавьсан дуучин Биберийн сүйт бүсгүй 21 настай, Хейли Балдвин шал шүргэсэн ногоон өнгийн даашинз өмсөн шаргал үсээ сул тавьж, алтлаг цагираган ээмэг зүүсэн нь лусын дагина шиг харагдуулна. Түүний нарийхан бүсэлхийг барьж, нурууг нь ил харуулсан тус даашинз үнэхээр нүдээ олсон сонголт болжээ.

Тэднээс гадна загварлаг, шийдэмгий, дур булаам хувцаслалтаараа онцгойрсон оддын хувцаслалтыг сонирхоно уу.


Холбоотой сэдвүүд

bellahadid nickiminaj irinashayk

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.