Улсын Филармониос уламжлал болгон толилуулдаг “Best Overtures Of The World” тоглолт сонгодог урлагт шимтэн сонсогч, дурлагсдад хүлээлт үүсгэдэг тоглолтуудын нэг нь билээ. Учир нь энэ л үдэш дэлхийн суут хөгжмийн зохиолчдын overture буюу удиртгал хөгжмүүдийг нэг дор сонсох аз завшаан тохиодог юм.

Энэ удаагийн “Best Overtures Of The World” тоглолтоор Г.Ф.Хендэл, В.А.Моцарт, Л.В.Бетховен, Ф.Мендельсон, Ж.Россини, Ф.Лист зэрэг нэрт хөгжмийн зохиолчдын хамгийн шилдэг удиртгалууд эгшиглэх юм байна.

Тоглолт 2023 оны Зургаадугаар сарын 15-нд зохиогдох ба энэхүү өдөр нь Улсын Филармонийн үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, нэрт удирдаач ТШ, АЖ Ц.Намсрайжав агсны мэндэлсэн өдрөөр тохиож байгаагаараа онцлогтой юм.  Ц.Намсрайжав нь Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн Дээд Сургуулийн удирдаачийн ангийг төгсөөд эх орондоо Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулсан анхны дээд боловсролтой удирдаач байсан ба тэрбээр 1971 онд та бидний мэдэх “Халуун элгэн нутаг” дуугаараа Төрийн Шагнал, 1981 онд Ардын Жүжигчин цолыг тус тус хүртсэн юм.

ТШ, АЖ Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармонийн “Best Overtures Of The World” тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тоглолтод: Улсын Филармонийн Симфони найрал хөгжим

Удирдаач: Улсын Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш /СТА/

2023 оны 06-р сарын 15-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд...

Тасалбарыг: Улсын Филармонийн кассаас болон www.ticket.mn/event/1669

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88003041, 99079291 утсаар авна уу. 

Хөтөлбөр | Program

1. G.F.Handel-Rinaldo overture

2. W.A.Mozart-The Marriage of Figaro overture k492

3. L.V.Beethoven-Egmont overture op.84

4. F.Mendelsohn-The Hebrides overture (Fengal’s cave) op.26

5. G.Rossini-Barber of Seville overture

6. F.Liszt-Les Préludes s97