Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх Зөв хүн электорат эвслийн саналыг "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат хүлээн зөвшөөрчээ.
Энэ талаар Д.Энхбат "Дангаасүрэнгийн Энхбат би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" хэмээн өнөөдөр цахим хуудсаараа мэдээллээ.
Дангаасүрэнгийн Энхбат би МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Зөв хүн - Электорат эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч бна. pic.twitter.com/fb8EOqaiAa
— Enkhbat Dangaasuren (@enkhbat) May 2, 2021
Уг саналыг мөн нийтлэлч Баабар, эмч Б.Болдсайхан нарт тавьсан байна.