УИХ-ын гишүүн Д.Гантулга дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тэрээр мэдээлэлдээ "Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжгүй олон өдөр хоногууд байлаа. Хувь хүний ганц шийдвэр байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрийнхөөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж ийм зүйлд орооцолдсондоо чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Аав ээж, хайртай ханиасаа хүлцэл өчье. Мөн үе тэнгийнхээ найз нөхөд хамт олноосоо хүлцэл өчье. Энэ бүх давааг давж чадахгүй энэ хүрч байгаадаа. Итгэж төлөөллөө болгосон Хан Хэнтий нутгийнхандаа сонгогчиддоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олондоо, олон мянган намын эгэл жирийн гишүүдээсээ, нэг ангид хамтдаа сууж хуульд батлалцсан УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчиж байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийг дэмжиж хэт дэврүүн мэдэгдэл хийж байсан. Монголд үнэн гэдэг байдаг бол гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг та ч би ч Монголын ард түмний зарим нь ойлгож байгаа байх. Энэ бол гэмт үйлдэл байгаагүй гэдгийг мэдэх өдөр удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Хүсэлтээ УИХ-ын даргад одоо оруулж өгөхөөр орж байна. Бүрэн эрхээсээ түдгэлзэх бус татгалзах хүсэлт гаргалаа" гэв. 

Хүсэлт: