Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Байнгын хороо 11 гишүүнтэй буюу 57.9 хувийн ирцтэйгээр хуралдаж, гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа.

Д.Гантулга гишүүнийг чөлөөлөхийг олонх буюу 90.9 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, эцэслэн шийдвэрлэнэ.