Шүүхээс М.Энхсайханыг тавдугаар сарын 5-ныг дуустал 461 дүгээр ангид цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Түүнийг цагдан хорьж буй шалтгаан хэргийн оролцогчдод нөлөөлөх үйл ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж шүүхээс үзжээ. 

Ийнхүү М.Энхсайханыг хоригдсоны дараа нөхөд нь түүнийг суллахыг шаардан твитер хуудаснаа #FreeEnkhsaikhan хаштагаар жиргэж буй.

Уг хөдөлгөөнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нэгджээ. Тэрбээр "Хэлмэгдүүлэлтийг улс төрчдөөр эхлүүлж үр дагавар нь асар их цар хүрээнд тархдаг. Монголчууд хатуу хэцүүг туулсан гашуун түүхээ мартах ёсгүй. Миний энэ үг бол болгоомжлол, анхааруулга. Эрхэм жиргээчдээ Монгол улсын ерөнхий сайд асан Энхсайханыг 461 -ээс гаргах талаар дуу хоолойгоо нэгтгэх ажлаа эрчимжүүлэе." хэмээн жиргэсэн байна.