Бидний эрүүл мэндийн олон асуудлууд гэдэс орчим хуримтлагдсан висцерал өөхнөөс шалтгаалдаг. Висцерал буюу дотор өөх дотоод эрхтнийг хамгаалах, доргилтыг сааруулах мөн өлссөн тохиолдолд бие махбодийг тэжээх үүрэгтэй. Дотор өөхний хэмжээ хэвийн хэмжээнд байгаа тохиолдолд биед тустай. Харин хэвийн хэмжээнээс давсан үед эрхтнүүдийг шахаж, үүний улмаас зүрхний шигдээс, судасны бүдүүрэл үүсэх, гормоны өөрчлөлт орох, бодисын солилцоо гажуудах, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг.
Дотор өөхний хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?
Висцерал өөх хэвлийн хөндий хэсэгт төвлөрч элэг, зүрх, судсыг тойрон тархсан байдаг. Дотор өөхлөлт байгаа эсэхийг тодорхойлохын тулд юуны түрүүнд бүсэлхийн тойргийг хэмжиж үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд бүсэлхийн тойргийн хэмжээ <88 см, эрэгтэйчүүдийн хувьд <94 см байвал хэвийн гэж үзнэ.
Дараагаар нь коэффициентыг тооцоолно. Үүний тулд гуя, бүсэлхийн тойргийг хэмжиж, бүсэлхийн тойргийн хэмжээг гуяны тойрогт хуваана. Гарсан хариу нь эмэгтэйчүүдийн хувьд 0.88 ба түүнээс бага, эрэгтэйчүүд 0.95 ба түүнээс бага бол хэвийн гэж үзнэ

Дотор өөх болон арьсан доорх өөхийн ялгаа
Бидний арьсан доор өөхөн давхарга байдаг. Түүний үүрэг бол:
Харин арьсан доорх өөхөн давхаргын өөхний хэмжээ хэт их болсон үед хүний бие илүүдэл өөхийг дотор эрхтнийг тойруулан хадгалж эхэлдэг.
Үүнийг л висцерал буюу дотор өөх гэж нэрлээд байгаа юм. Дотор өөх нь:
Дотор өөхлөлтийн улмаас цусан хангамж муудаж, лимфийн урсгал алдагддаг ажээ.

Дотор өөхнөөс хэрхэн салах вэ?
Хэрэв та дээрх аргаар дотор өөхлөлттэй байна гэдгээ тодорхойлсон бол эрүүл мэндийн асуудал үүсэж эхлэхээс өмнө цаг алдалгүйгээр дотор өөхнөөсөө салах хэрэгтэй. Үүний тулд доорх аргууд танд туслах болно:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.