2020 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцож магадгүй сөрөг хүчний Ардчилсан намын 10 гишүүнтэй тус улсын Ерөнхийлөгч асан Барак Обама нууц уулзалт хийжээ. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг сөрөх үйл ажиллагааг хэрхэн илүү үр ашигтай явуулах талаархи үзэл бодлоо Б.Обама илэрхийлсэн байна. Энэ тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, Вермонт муж улсын сенатч Берни Сандерс, Массачусетс муж улсын сенатч Элизабет Уоррен, АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Жозеф Байден, Массачусетс муж улсын амбан захирагч асан Девал Патрик, Нью-Жерси муж улсын сенатч Кори Букер, Шинэ Орлеан хотын дарга асан Митч Ландрье, Лос Анжелос хотын дарга Эрик Гарцетти, Ерөнхий прокурор байсан Эрик Холдер болон бусад хэд хэдэн улс төрчтэй Б.Обама уулзсан байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, уулзалтын үеэр Б.Обама ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тодорхой зөвлөгөө өгөхөөсөө илүүтэйгээр Д.Трампын хийж буй мэдэгдэл болон үйлдэлд хэрхэн хариулах, үүсэн гарч ирж буй сорилтуудад хэрхэн биеэ зөв авч явах зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг