Х.Оргил
04 сарын 02, 2019
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2018.03-р сард байгуулж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахлан ажилласан билээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын 12 гишүүн, төр, засгийн холбогдох байгууллагын ажилтнууд, улс төрийн 4 нам, 10 гаруй төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөн болон салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид багтан ажилласан байна.
Оюутолгойн ажлын хэсгийн ахлагчаар Д.Тэрбишдагва ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн тул хүргүүлсэн гэв. Мөн тэрбээр "Ажлын хэсгийн санал дүгнэлтэд найман гишүүн гарын үсэг зураад УИХ-ын даргад албан ёсоор гардуулж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгөх байх. Үүний дараа Байнгын хороогоор оруулах уу, УИХ-ын чуулганаар оруулах уу, Ажлын хэсгийг өөрчилж, нэмж сайжруулах уу гэдэг нь тодорхой болох байх. Гадна дотны шахалт ирэх л байх, гэхдээ Монголын төр гэж байгаа л бол үүнийг эргэж харах ёстой" гэжээ.
Оюутолгойн ажлын хэсэгт багтсан 12 УИХ-ын гишүүнээс 8 нь Дубайн гэрээг цуцлах шаардлагатай гэж үзсэн байна.
Ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн нэрс:
Сэтгэгдэл бичих (11)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.