БУДАПЕШТ. /ABC/. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Hableany” нэртэй жуулчдын усан онгоц осолдсон Унгарын Дунай мөрнөөс дахин нэг хүний цогцос илрүүлсэн байна.


БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн сууж явсан усан онгоц Швейцарт бүртгэлтэй “Viking Sigyn” усан онгоцтой мөргөлдсөний улмаас осолдсон юм. Уг ослоор БНСУ-ын 7 иргэн амиа алдаж, 21 хүн сураггүй болсоны 19 нь БНСУ-ын иргэд байгаа ажээ.

Даваа гарагт аврах албаны ажилтнууд нэгэн эрэгтэй хүний цогцсыг олсон бөгөөд түүний хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа хэдий ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, БНСУ-ын иргэн байжээ. 

БНСУ аврах багийг бүрдүүлэн томилж, Унгар руу илгээсэн бөгөөд тэд Дунай мөрөнд явуулж буй ажиллагаанд даваа гарагаас оролцож эхэлжээ. Түүнчлэн ослын газарт Унгар, Чех, Австрийн аврах багийнхан ажиллаж байгаа бол Норвеги улс усан доорх биетийг илрүүлдэг төхөөрөмж илгээжээ. 

Yonhap” агентлагийн мэдээнд дурдсанаар, жуулчдын дийлэнх нь 40-50 насны хүмүүс байсан бөгөөд зургаан настай нэг хүүхэд, 70 гаруй насны нэг эрэгтэй байсан ажээ. 

Hableanyусан онгоцны ахмад Украины 64 настай иргэнийг анхаарал болгоомж алдсаны улмаас осол аваар гаргасан хэмээн сэжиглэж баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг