Д.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгаа гардан авлаа

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслэн өнөөдөр /2026.11.05/  тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо.


Дүүргийн Засаг дарга гэдэг бол төрийг төлөөлж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээдэг. Тиймээс бүрэн эрхийнхээ хугацаанд дүүргийнхээ ард иргэдийн эрх ашиг, сайн сайхныг нэн урьтал болгон, төрийн албаны сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, баг хамт олонтойгоо тууштай, үр дүнтэй ажиллахаа илэрхийлье. 

Тамга хүлээлцэх ажиллагаанд дүүргийн ИТХ-ын удирдлага, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нар болон харьяа төрийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.


Холбоотой сэдвүүд

итх сонгинохайрхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.