Peak.mn
01 сарын 13, 2023
Өнөөдөр Ардчилсан Үндсэн хууль баталсан өдөр тохиож байна. Нийгэм өөрчлөлтийг хүсч байна. Их найрагч Д.Урианхай ийн өгүүлжээ.
“Монголын нийгмийн ардчилал бодит амьдрал дээр ард түмэнгүй “ардчилсан тогтолцоо”-ны л хамгаалалт болж бэхэжсэн.
Ардчилал ард түмний “өмч” байж, амьдралыг нь шударга хөдөлмөрөөр баян чинээлэг, оюун санааны бурханлаг дээд хөгжилтэй, эрүүл цул гоо сайхан ард түмэн болгох орь зорилгод л “захирагдах” ёстой юм.
Сүүлийн олон жилд Монголын нийгмийн ардчилал ард түмний ардчилал бус, “өмч” нь бус, ард түмний төрийн эрх, төлөөллийг шударга бус арга ухааны орлого, санхүүгийн “түрэмгийлэл”-ийн далдлагдмал хуйвалдаанаар хуульчлагдсан “чөлөөт сонгууль”-ийн ардчилал болсон нь ил мэдэгддэг.
“Шударга бус орлого, хөрөнгөтний эрх чөлөөний тогтолцоог халах, нийгмийн сэтгэлгээний “хувьсгал”-ыг монголчууд бид нэгэн санаа, зорилгоор хийх нь Монголын нийгэмд түүхээр тулгагдаж буй гол асуудал болж буй нь “Тэнгэрийн цаг”- ийн тохиол мэт боллоо.
Дэлхийн соёл, яруу найргийн академийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Азийн тэргүүн найрагч Дамдинсүрэнгийн Урианхай
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.